42 орны иргэд Монголд визгүй зорчино

Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад иргэд нь визгүй зорчих 42 орны жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор батлаж, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Энэхүү шийдвэрийн дагуу жагсаалтад нэр дурдсан орны иргэд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Монгол Улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй…

Үргэлжлэл

МОНГОЛ, ТУРКИЙН СТАТИСТИКЧИД ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 5 дугаар сарын 28 – 30–ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад зочилж, хоёр улсын статистикийн байгууллагуудын хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан ажлын биелэлтийг дүгнэж, цаашдын төлөвлөгөө, зорилтоо тодорхойлов. Ажиллах хүч, жендер, ядуурал, хүн амын болон уул уурхай, эрчим хүчний статистикийг боловсронгуй болгох, мэдээллийн технологийг…

Үргэлжлэл

ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ 45 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

Монгол Улс, БН Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БН Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Элчин сайдын яаманд хүлээн авалт хийв. Элчин сайд Б.Батхишиг, БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний Их Хурал дахь Турк, Монголын…

Үргэлжлэл

ЯПОН УЛСААС ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн шугамаар 242 сая иенийн үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэг хөтөлбөр” төслийг хэрэгжүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр…

Үргэлжлэл

АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД АЙЛЧЛАВ

Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн сайд Шейх Абдулла бин Зайд Аль Нахъян 2014 оны 6 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Булангийн орнууд дундаа Арабын Нэгдсэн Эмират Улс нь хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, эдийн засгийн хүчин чадлаараа нөлөө бүхий орны тоонд зүй ёсоор…

Үргэлжлэл